Террил Атиензагийн​ гэр бүл​ Монголоос буцжээ

Admin
2025/12/19

Монгол улсад ажиллаж, нэр нөлөөтэй гэр бүлд гэрийн үйлчлэгч хийж байсан Филиппин Улсын иргэн Террил Атиензагийн үхлийн хэргийг шударга бус шийдсэн хэмээн Сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэг хийсэн билээ. Уг нэвтрүүлгийг үзсэн иргэд хандив өгч, Террил Атиензагийн гэр бүлийг Монголд авчирч, хэргийг дахин нээх хүсэлтийг гаргахаар болсон. Тэгвэл Террил Атиензагийн гэр бүл Монголоос буцжээ. 

Сэтгүүлч С.Будрагчаа: Энэ хэрэг нэгэнт сэргэсэн тул цаашид хуулийн дагуу шалгагдаад явах биз ээ. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна

Филиппин Улсын иргэн Террил Атиензагийн гэр бүлийг өнөө өглөө 06 цаг Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэж мордууллаа. Богино хугацаатай, маш шахуу хөтөлбөртэй энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэн дэмжсэн ард түмэндээ баярлалаа.

Бүх талаар туслан дэмжсэн эрхэм хэвлэлийнхэндээ баярлалаа. Террил Атиензагийн гэр бүлийн ирэх буцах нислэгийн зардал, байрлах буудлыг бүрэн шийдсэн Д.Мөнх-Эрдэнэ ахад баярлалаа. Хуулийн бүх талын туслалцааг үзүүлсэн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэн найздаа баярлалаа.

Бодлогоор дэмжин тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт баярлалаа.
Riel Atienza-г маш богино хугацаанд хохирогчоор тогтоож, хавтаст хэргийг сэргээж, мөн танилцах боломжоор хангасан Улсын ерөнхий прокурорын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын эрхэм алба хаагчиддаа баярлалаа.

Энэ хэрэг нэгэнт сэргэсэн тул цаашид хуулийн дагуу шалгагдаад явах бизээ. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна. Шударга ёсоор цангасан ард түмний дэмжлэг үнэнхүү хүчирхэг байлаа.

Энэхүү гэр бүлийн зүрхэнд Монголын ард түмний нинжин сэтгэл, зочломтгой зан, найрсаг сайхан харилцаа мөнхөд шингэн буцсан гэдэгт би эргэлзэхгүй байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна