Уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтыг зохион байгуулж байна. Аймаг, сум, уул уурхайн компанийн удирдлагуудаас бүрдсэн хамтын ажиллагааны хорооны гишүүд уулзлаа.
Уулзалтад аймаг, сумдын удирдлагууд Жавхлант орд ХХК, Өмнийн говийн баялаг ХХК, Өсөх зоос ХХК, Хур эрдэнэ баялаг ХХК, Баатарван транс ХХК-тай хамтын ажиллагааны гэрээний шинэчлэн боловсруулсан төсөл дээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сум, аймаг орон нутаг уул уурхайн компаниудын хоорондын харилцааг үр бүтээлтэй, ил тод болгож, хамтын ажиллагааг өргөжүүлэн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээг шинэчлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна