Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна.

Өнөөдрийн байдлаар нүхэн гарц төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг цутгаж, түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дууслаа. Түлхэж оруулах арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэдэг, өндөр нарийвчлалтай технологи юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна