Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ

Admin
2025/12/16

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга, чуулганы санал хураалтаар Үндэсний их баяр наадам, цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амрах зохицуулалтыг дэмжсэн талаар мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо тус хуулийн төслийг дэмжиж, намрын чуулганаар эцэслэн батлуулахаар шийдвэрлэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна