АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛОВ

Admin
2025/12/15

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж ажлын гүйцэтгэлтэй танилцаад холбогдох нэгж, албан тушаалтнуудад дараах чиглэл, үүргийг өглөө.

Үүнд:
✅ Засгийн газарт танилцуулах шаардлагатай ажлуудыг он дуусахаас өмнө яаралтай бэлтгэн, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дуусгах;
✅ Ерөнхий сайдын захирамж, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангаж ажиллах;
✅ Яамны ил тод байдалтай холбоотой мэдээллийг хууль тогтоомжид заасан хүрээнд байгууллагын цахим хуудсанд бүрэн байршуулж, нийтэд харагдаж буй эсэхийг шалган, 100 хувь биелүүлсэн талаарх мэдээллийн холбоосыг хариуцсан, хянадаг газарт албан бичгээр хүргүүлэх;
✅ Нууцтай холбоотой өгсөн зөвлөмжийн дагуу илэрсэн бүх зөрчлийг бүрэн арилгах;
✅ Хууль, бодлогын баримт бичгийн боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх;
✅ Хагас жилийн санхүүгийн аудитын тайлан, өгсөн зөвлөмжүүд, өмнөх жилүүдийн шалгалтын дүгнэлт, албан шаардлагын биелэлтийг нэг бүрчлэн шалгаж, илэрсэн бүх зөрчлийг арилгах. Жилийн эцсийн аудитад ямар нэгэн зөрчил дутагдал гарахгүй байхыг хангах;
✅ Газрын тос болон ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг бүрэн зарлах;
✅ Кадастртай холбоотой шүүхийн маргаантай асуудалд анхаарал хандуулж, дээд шатны шүүхэд хандан шийдвэрлүүлж байх;
✅ Жилийн ажлын төлөвлөгөө, тогтоол шийдвэр болон ажлын тайлангийн биелэлтийг чанартай, бүрэн дүүрэн, бодит мэдээлэлд тулгуурлан боловсруулж тайлагнах;

Түүнчлэн шатахуунтай холбоотой асуудалд шат шатандаа онцгой анхаарах, дотоод зохион байгуулалт болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэн холбогдох үүрэг даалгаврыг өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна