О.Осоржамаа 12-р сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт нас барсан.Түүний үхлийн шалтгааныг тогтоосон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад, "Иргэн О.Осоржамаа осгосон байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 10 хоногийн дараа нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу одоогоор гараагүй байна" гэв.
Талийгаач амьд байхдаа гэр бүл, хамаатан садан үгүй гэдэг мэдээллийг хэвллэлд өгч байсан. Тэгвэл түүнийг нутаглуулах ёслолыг буяны үйл ажиллагаа явуулдаг компанийн хамт олон зохион байгуулж, ном ёсны дагуу эцсийн замд үднэ гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)