Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны хурал боллоо. Дээрх хуралд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийг танилцууллаа.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан, нүүдлийн амьдралын хэв маяг, мал аж ахуй бүхий Монгол орны хувьд ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд, малчид, тариаланчид, хилчид, тээвэрчдэд үнэн зөв мэдээ, мэдээллийг хүлээн авах, гал, гамшгийн үеийн мэдээг олон нийтэд найдвартай, хугацаа алдалгүй түргэн шуурхай дамжуулах, тэнцвэртэй, чанартай, хүртээмжтэй хүргэхэд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг өргөтгөх, шинэчлэлт хийх нь чухал тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улсын аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлж, үйлчилгээний тогтвортой, найдвартай, тасралтгүй байдлыг сайжруулахад оршино.
Үр дүнд нь Радио өргөн нэвтрүүлгийн дэлхийн стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, мэдээллийн өндөр багтаамжтай, радио давтамжийн спектрийн ашиглалт сайжирсан үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэнэ.
Тоон технологид шилжсэнээр нэвтрүүлгийн дамжуулалт улс орныг бүрэн хамрах бөгөөд энэ нь улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын том илэрхийлэл байна. Онцгой нөхцөл байдал /гамшиг тохиолдсон/-ын үед газарзүйн байршлаас үл хамааран хэрэглэгчдэд үнэн зөв бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна