Солонгост хуурамч валют сольсон хэргээр Монгол эр баривчлагджээ

Admin
2025/12/12

Сөүлийн цагдаагийн газраас өнөөдөр буюу 12 сарын 12-ны өдөр мэдээлэхдээ 40 орчим насны Монгол Улсын иргэн хуурамч гадаад валют солих, залилан мэхлэхийг завдсан хэргээр энэ сарын 3-ны өдөр баривчилснаа мэдэгдэв.

Цагдаагийн мэдээлснээр, уг эрэгтэй өнгөрсөн сарын 21-нд Сөүлийн Жунгу дахь валют солих цэгт 100 ширхэг хуурамч 10,000 иений дэвсгэртийг ойролцоогоор 10 сая воноор солихыг завдсан байна. Валют солих цэгийн зүгээс уг хуурамч дэвсгэртүүдийн талаар тодруулах гэтэл тэрээр зугтжээ.

Мэдээлэл авсны дараа цагдаа нар арилжааны банктай хамтран уг дэвсгэртүүд хуурамч болохыг баталж, түүнийг мөрдөж Кёнги аймгийн Ханам дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр болох түүний ажлын байрны ойролцоо отолт хийж, баривчилж, тухайн өдөр нь прокурорт шилжүүлжээ.
 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.248.198
4 цагийн өмнө
0
0
ЗУРАГ ДЭЭРХ СОЛОНГОС ЦАГДАА МӨН ҮҮ?
Хариулах