Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Admin
2025/12/12

Нэгнийгээ зодож танхайрч буй өсвөр насны охидын бичлэг өчигдөр цахим орчинд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал, БГД-ийн нутаг дэвсгэрийн ...... дугаар байрны 6 давхарт болсон гэнэ. Хэрэгт холбогдогч Г нь найз болох Ү-гээ өөрийнх нь "Найз хөвгүүн Т-д захидал бичсэн" гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдсан байна. Ингэхдээ найзууд А, А, Т, А, Т нартай хамтран үйлджээ.

Г-г бусдыг зодон танхайрч байх үед найз А нь гар утсаар бичлэг хийж, "Ugaasaa huurhun za" цахим хуудаст нийтэлснээр уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Сануулахад, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.117
13 цагийн өмнө
0
0
Бага насны хүүхдүүдэд болон өсвөр,залуу насныхан дэг журам сахилга бат,ёс суртахууны хичээл орж том жижиггүй ёс суртахууныг дээдлэх хэрэгтэй байнаа.Одооны 45-аас дээш 60 насныхан ёстой бузар авиртай маш муухай байна шүү ёс суртахууны доголдолтой аав ээжийн хүүхдүүд яг л ийм харгис хэрцгий болж байна шүүдээ
Хариулах
66.181.176.253
9 цагийн өмнө
0
0
тийм зүйлийг хичээлээр өгдөггүй юм. багш эцэг эхчүүд үлгэр дууриаллаараа л хүүхдүүддээ өвлүүлнэ. танхимд хичээлээр ороод болчихдог юм биш
Хариулах