ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Admin
2025/12/11

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.11/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 Мөн газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгө, бүтээгдэхүүн нөөцлөх байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах хөрөнгө, нөөц бүрдүүлэлтэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээл олгох зорилготой Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Манай улсад өнөөдрийн байдлаар бүх төрлийн шатах тослох бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 151, бөөний худалдаа эрхлэх 173, жижиглэнгийн худалдаа эрхлэх 181 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа. Энэ сард багтааж 83.600 тонн АИ92, 134.240 тонн дизель түлш, 1560 тонн АИ95 шатахуун импортлохоор болжээ.

"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ынн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлтийг Ажлын хэсэг ТББХ-д танилцуулжээ. ТББХ-оос Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна