ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Admin
2025/12/11

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнд салбарын 4893 албан хаагчийг төлөөлж, 175 удирдах ажилтан оролцлоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2025 онд хэрэгжүүлсэн бодлогын гол арга хэмжээ, эрх зүйн шинэчлэлийн явц, тулгарсан сорилт, бэрхшээл болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаа нягтлан хэлэлцэж, салбарын хөгжлийн дунд хугацааны бодлого, чиглэлийг хэлэлцэв.

Мөн 2026 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний бодит үр дүнд анхаарч ажиллахад чиглэсэн чиглэл, саналуудыг зөвлөлдлөө.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт манай салбар хариуцан хэрэгжүүлэх 62 зорилтын 104 арга хэмжээ тусгагдсан байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үндэсний 10 үр дүнг тодорхойлсны 3 нь манай салбарын гүйцэтгэл, үр дүнгээс шууд хамаарахаар байгаа юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2026 онд дэвшүүлсэн бодлогын зорилт, арга хэмжээг бүх шатандаа нэгдсэн ойлголт, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх, салбарын шинэчлэлийн зорилтыг бодитой үр дүнд хүргэхийн тулд байгууллагын удирдах ажилтнуудын ойлголцол, хамтын ажиллагаа, манлайлал чухал.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна