Хотын хэмжээнд зогсоол нэмэх ажлыг эрчимжүүлнэ. Том хотхон, хорооллууд зогсоол хүрэлцээгүйн улмаас замын 1-р эгнээнд машинаа тавиад замын хөдөлгөөнд ачаалал нэмээд байна. Содон хорооллын араар 6 эгнээ шинэ зам тавьсан. Гэтэл тус хорооллын зогсоол хүрэлцээгүйн улмаас шинэ замын 1-р эгнээнд машинаа хучиж хонуулаад байна. Барилгын компаниуд ч гэсэн хотхон, хороолол барихдаа зогсоолоо хангалттай хэмжээнд төлөвлөж, хүнээ боддог баймаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна