Б.Жавхлан: Татварын реформын бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Admin
2025/12/11

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Чуулганаар Евроазийн худалдааны хэлэлцээрт гэрээ байгуулах тухай хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сангийн сайд Б.Жавхлангаас худалдаанд нэгдэхийн тулд зайлшгүй татварын реформоо хийх хэрэгтэй. Хэзээнээс энэ ажил эхлэх талаар асуув.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ,  2015 онд хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас болж Монгол улс хар жагсаалтад орсон. Энэ балаг одоо ч арилаагүй. 1990 онд татварын тогтолцоонд орж 25 жилийн дараа энэ хуулийг гаргаж 34 их наяд төгрөгийн далд татварт мэдүүлж өршөөгдсөн нь нууцын нууцад бий. Үүнээс болж бид хар жагсаалтад орсон.Энэ алдааг бид дахиж давтаж болохгүй.

2026 оны төсвийг өнгөрсөн есдүгээр сард өргөн барихтай зэрэгцээд багц хуулийн өөрчлөлтийг D parlament-д байршуулж хуульд санал авсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдэж хуулийг өргөн барина. Намар, хаврын чуулган дамнаж татварын реформыг олон нийтэд ил тод хэлэлцэнэ гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна