Б.Удвал: Хүүхдийнхээ сургуульд “Лабубу”-ийн хувцас өмсөөд “School police” хийх үнэхээр гоё байна. Би их жижигхэн биетэй. Тэгсэн намайг хүүхдүүд ямар жижигхэн “Лабубу” вэ! гэж хөөрхөн шоолж байсан

А.Булганчимэг
2025/12/11

Сүүлийн үед залуу аав, ээж нар хүүхдийнхээ сургуульд жилд нэг удаа “School police” хийхдээ төрөл бүрийн хүүхэлдэйн хувцас өмсөж, эерэг байдлаар бусдад нөлөөлж, хүүхдүүдийг баярлуулдаг болсон.

 Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн нэгэн аав “School police” хийхдээ динозаврын хувцас өмсөж, хүүхдүүдийг баярлуулсан байдаг. Тэгвэл өчигдөр /2025.12.10/ бас нэгэн ээж “School police” хийхдээ “Лабубу”-ийн хувцас өмсөж, хүүхдүүдэд бэлдсэн бэлгээ тарааж, гайхалтай өдрийг өнгөрүүллээ. Тодруулбал, Хүүхдийн хувцасны бизнес эрхлэгч Б.Удвалын хүүхэд 155 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг байна. Тэрбээр хүүхдийнхээ сургуульд “School police” хийх ээ мэдээд “Лабубу”-ийн хувцас хайж, хайж олж авчээ. Ингээд тэр өчигдөр “Лабубу”-ийн хувцастайгаа “School police” хийж, хүүхдүүдийг баярлуулж, гайхалтай өдрийг өнгөрүүлжээ. Түүний гэр бүл үргэлж хүүхэд баярлуулах хүсэлтэй байдаг байна. Энэ жил тэрбээр “Лабубу”-ийн хувцас өмсөж, “school police” хийхдээ хүүхдүүдэд бэлдсэн бэлгээ тарааж амжсан. Харин өнгөрсөн жил тэрбээр 12 дугаар сард нөхөртэйгөө хамт өвлийн өвгөн цасан охин болж бэлэг тарааж хүүхдүүдийг баярлуулжээ. Цаашдаа жил бүр чадахаараа олон хүүхдүүдийг баярлуулах зорилготой байгаа гэлээ.  

Ингээд хөөрхөн “Лабубу” Б.Удвалтай ярилцсаныг хүлээн авч үзнэ үү.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна