ЭЗБХ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Admin
2025/12/09

Эдийн Засгийн байнгын хороо өнөөдөр /2025.12.09/-ийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ.

Манай улсын шатахууны хэрэглээ 20 хувиар өсөж байгаа ч, нөөцийн сав агуулах нэмэгдээгүй, тиймээс түгээх борлуулах, худалдан авахад учирч байгаа шатахуунтай холбоотой асуудал энэхүү хуулийн төслөөр зохицуулна гэдгийг салбарын сайд хэлэв. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ-92 шатахуун, 124.2 мянган тонн дизель түлш импортолжээ. Энэ сарын 8-ний байдлаар 16 мянган тонн АИ-92 шатахуун, 50.3 мянган тонн дизель түлш импортолсон байна. Өнөөдрийн байдлаар, 528 вагон газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Үүнээс дизелийн түлш 392 вагон, АИ-92 шатахуун 52, онгоцны түлш 12 вагон байгааг албаныхан мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна