​МУ-ын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан 70-65 сая жилийн тэртээд тооцогдох үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

Admin
2025/12/09

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДСАН 70-65 САЯ ЖИЛИЙН ТЭРТЭЭД ТООЦОГДОХ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монгол Улсын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогджээ.Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгаа болохыг шинжээчид дүгнэлтдээ дурдсан байна.

Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн шийдэгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна