Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэж эхэллээ.
Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.
Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна