Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 өнөөдөр болох үйл явдал

Admin
2025/12/05

 

Архивчдын өдөр болон Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна

08:30 цагт: “Аялал жуулчлалын судалгаа-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. 

09:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын уулзалт "Блю скай" зочид буудалд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгуулна.

10:00 цагт:  “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей арт галерей”-д толилуулна. 

10:00 цагт: “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалт Монгол бөхийн өргөөнд болно. 

10:30 цагт: Олон улсын сайн дурынхны чуулган Монголын хүүхдийн ордонд болно.

10:30 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын хурал, шагнал гардуулах үйл ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

11:00 цагт: Туркийн Соёл, аялал жуулчлалын яамны Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Монгол улсын Консерватор сургуульд багш, оюутан, сурагчдын уран бүтээл туурвих орчныг сайжруулах зорилгоор “Уран бүтээлийн Лаборатори”-ийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Консерваторын хичээлийн I байранд болно.

 13:00 цагт: “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй” кино сургалт "Глоб интернэшл" төвд болно. 

14:00 цагт: СГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, СГЗ, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан”  үзэсгэлэнгийн нээлт “Монгол арт галерей"-д болно. 

19:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүртээмжтэй орчны асуудлаарх "Equality for all" тохирлын нээлт, үйл ажиллагаа Шангри-Ла төвийн Их танхимд болно.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.

-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна