1 кг нь 90.000$-ын үнэлгээтэй Хирсний эвэрийг БНХАУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан МУ-ын 4 этгээдийг цагдан хорьжээ

Admin
2025/12/04

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, гаалийн байгууллагаас хамтран Монгол Улсын иргэн Ж, А, Д, Д нарын бүлэг 4  этгээдийг  “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн жагсаалтад орсон хирсний ширхэглэж хөрөөдсөн эврийг Бүгд Найрамдах Франц Улсаас олон улсын шуудангаар авч Монгол Улсаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Улс руу хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Хирсний эвэр нь дэлхийн хар зах зээлийн хамгийн өндөр үнэтэй хууль бус барааны нэг бөгөөд килограмм нь 90.000$ буюу 830 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудад уламжлалт эмчилгээний зориулалтаар ашиглах, Хятадын мафийн толгойлогч нарын нэр хүндийн бэлгэдэл болгон хэрэглэх тохиолдол түгээмэл байдаг байна.

Дээрх хууль бус сүлжээнд Монгол Улс дамжин өнгөрөгч орны статустай, Монгол Улс руу хирсний эврийг Франц Улсаас шуудан илгээмж ашиглаж илгээсэн ба уг илгээмжийг Монгол Улсад шуудан илгээмжийн үйл ажиллагааг хувиараа эрхэлдэг нэр бүхий иргэд захиалгын дагуу хүлээн авч, Бүгд Найрамдах Хятад Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу илгээдэг байж болзошгүй байна.

МУ-ын хүчний байгууллага Хятадын Мафид бэлэглэх чиглэлээр ховор ан амьтан агнадаг бүлэглэл илрүүлсэн анхны тохиолдол бөгөөд Монгол талаас баривчлагдсан  4 этгээдийг  цагдан хориод байна




0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна