ЦЕГ: Цахимаар ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөө залилуулжээ

Admin
2025/11/25

Тодруулбал иргэн Э нь энэ сарын 23-ны өдөр "Фэйсбүүк орчинд явагдаж байсан шууд дамжуулалт /live/-ын дагуу үнэт эдлэл худалдан авахаар тус шууд дамжуулалтыг явуулж байсан нэр бүхий этгээдийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлэн залилуулсан" гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн аливаа төрлийн худалдан авалт хийхдээ цахим орчинд явагдаж буй худалдаа, шууд дамжуулалт, танил бус этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болгоомжтой хандаж, мэдээллийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна