УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Татварын өршөөл үзүүлэх цаг болсон гэж үзэж байна

Admin
2025/11/24

О.Цогтгэрэл:  Татварын өршөөл үзүүлэх цаг болсон гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор тогтоолын төсөл боловсруулж байгаа. Гэхдээ томоохон ААН-үүд, их хэмжээний татварын өрийг өршөөлд хамруулахгүй байх зохицуулалт хийнэ. Татварын өршөөл нь ЖДҮ эрхлэгчдэд түлхүү нөлөө үзүүлэхээр төслөө боловсруулна. Мөн 100 хувь өршөөлд хамруулахаар татвараа төлж байсан нь хохирдог. Тиймээс тодорхой хувиар өршөөл үзүүлэх асуудал яригдана. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо. Одоогийн байдлаар нэг хайрцаг янжуур тамхинд 800 төгрөгийн онцгой албан татвар төлдөг юм байна. Энэ татвар нь таван жилийн дотор үе шаттайгаар нэмэгдсээр 10 мянган төгрөг болох нь. Ингэснээр нэг хайрцаг тамхи 15-20 мянган төрөг болох юм байна. Архи, тамхины татварыг нэмэх нь сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ хууль хэрэгжихгүй байх, өөр төрлийн мансуурал руу гулсах зэрэг сөрөг нөхцөл үүсэх вий гэж манай бүлгийн гишүүд саналаа хэлсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.100
2025/12/03
0
0
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
66.181.178.161
2025/12/02
0
0
АН болиоч. ӨӨРӨӨР хийх ажил алга уу? Байнга луйврын арга хэмжээ авуулж байх санаатай. ЭНЭ бизнестэй холбогдсон даргаа зайлуулаач.
Хариулах
66.181.178.161
16 цагийн өмнө
0
0
БИЗНЕСТЭЙ хүн татварын өршөөлийг л мөрөөднө.
Хариулах