“Алтан ургийн фракц” гэж өөрсдийгөө нэрлэдэг Хэнтий аймгийн эрин үе өнгөрч Хонгор нутгийн эрин үе иржээ

Admin
2025/11/22

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүй Ө.Өгөөмөртөө бэлэглэсэн үнэтэй бэлэг, сэлт, тансаглал ил болж Монголын сошиал ертөнцөд дуулиан дэгдсэн. Ингээд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан жагсаал цуглаан 5-р сарын 13-ны өдрөөс Сүхбаатарын талбайд эхэлж, 21 хоног үргэлжилсний эцэст УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж түүнийг ерөнхий сайдаас огцруулахаар болж,  засгийн газрыг татан буулгасан билээ. Ингээд өөрсдийгөө “Алтан ургийн фракц” гэж өөрсдийгөө  нэрлэдэг Хэнтий аймгийн эрин үе өнгөрсөн гэхэд болно.   

2025 оны 6-р сарын 9-нд хуралдсан УИХ-ын олонх болох МАН-ын Бага хурлаас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад дэвшүүлэх санал дэмжигдэж, 6-р сарын 12-нд эхэлсэн УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд, 6-р сарын 13-ны шөнө 117 гишүүн санал өгснөөс 108 нь дэмжиж, 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайдаар томилогдож өөрийн Засгийн газрыг байгуулаж ХОНГОР нутгийн эрин үе эхлээд байна. Дарга, сайд солигдох бүрт Төрийн албаны ажилчдын ажлын байр дээсэн дөрөөн дээр байдаг энэ үед бараг Баянхонгор нутгийн нохой ч ажилтай болсон гэхэд хилсдэхгүй ээ. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд хамаатан садан, ах дүү тэр байтугай нутаг усныхаа хүмүүсийг дэмжиж мэргэжлийн бус томилгоо хийх нь улс төрийн үйл ажиллагааны үр ашиг буурах алдаатай бодлого, шийдвэрийг гаргахад том нөлөө үзүүлж байна.

Мөн яамдууд, хэлтсийн дарга нар солигдсоноор доод ажилтнууд солигдохоос гадна  өмнөх даргын хийж байсан олон төсөл хөтөлбөр зогсож улсын төсвийг  салхинд хийсгэдэг явдал газар авч, энгийн үзэгдэл болсон. Төрийн ажлыг жалга довны үзлээр хийдэг энэ тогтсон уламжлалыг хэзээ халах вэ? 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна