Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатарын тушаалаар тус яам 2 сарын дотор 2 тэрбум төгрөгөөр гадаад томилолтод явжээ.
Тодруулбал 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Ордос хот, Сингапур, Эмирбат, Кувейт, Катар, АНУ, Фижи, Кени, Бразил, Панам зэрэг улс орнуудад албан томилолтоор явахдаа томилолтын зардалд нийт 2.009 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн хэмнэлтийн хуулийг мөрдүүлж, төр засаг бүх шатандаа хэмнэлтийн горимоор ажиллана хэмээн мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар томилолт нэрээр ажилчидтайгаа зугаалж байгаа тухай лайвчин Д.Мөнх-Эрдэнэ баримт дэлгэн мэдэгдэл хийсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна