УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Admin
2025/11/14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.14/ нэгдсэн хуралдаанд 126 гишүүнээс 68 нь ирж, гишүүдийн ирц 50.8 хувьд хүрснээр эхлээд байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-өөр санал хурааж олонхи нь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр санал хураалт явууллаа. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна