ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн суултад оролцож буй эмч нартай уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суух тохироо хийжээ

Admin
2025/11/12

Цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч нар Төв талбайд суулт зарлаж буй. Тэд өнгөрсөн шөнө Төв талбайд хоносон бөгөөд суулт хийж буй эмч нартай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн очиж уулзжээ.

Улмаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийж, уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцуулсан байна.

Тодруулбал ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн "Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулаад байна.Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.80
1 цагийн өмнө
0
0
Наад голлох үүрэгтэй толгойлоод байгаа эмч нартаа гавьяат өгөөд амыг нь хаачихаач
Хариулах
202.126.90.114
3 цагийн өмнө
0
0
Одоогоо засаг солигдох ойртлоо ингэж худал ярьж болох уу Худал гал унтраах гөлөг төөрүүлэлт үү Дараа би сайд байсан бол нэмэх байсан гэж бүлтрэх нь зүйд үл нийцнэ дээ
Хариулах