УИХ-ын гишүүн Ч.Номин: МҮОНРТ-ийн иргэдээс авдаг хураамжийг нэмэх нь зөв

Admin
2025/11/11

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин: Өв соёлоо үр хойчдоо түгээх, монгол хэл, багад нь таниулахад МҮОНРТ-ийн оролцоо маш чухал. Тиймээс би үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон гүйцэтгэх захирлын тайлан хангалтгүй байна. Гүйцэтгэх захирлын тайлан бол газрын даргын түвшний тайлан байна. Үндэсний зөвлөлийн тайлан бол гүйцэтгэх захирлын хэмжээний тайлан байна. Өнөөдөр бид үр дүн , дүгнэлт ярьж байх ёстой. Та бүхний тайлангаас дүгнэлт гаргахад хэцүү юм.

Уг нь хүний нөөц, үйл ажиллагаа чинь ямар байгаа тухай, ямар нэвтрүүлэг хийгээд ямар үзүүлэлттэй  явж байгаа тухай, санхүүгийн байдал ямар байгаа тухай, үзэгчдээс авч байгаа хураамжийнхаа хариуд ямар үнэ цэнийг бүтээж өгч байгаа тухайгаа тайлагнах ёстой байсан юм. 

Гэтэл процессын тайлан оруулж ирлээ.  Ямар ч өгөөж, үр дүн танилцуулахгүйгээр тайлан оруулж ирээд байна. Үр өгөөжөө танилцуулах юм бол төсвөө нэмэгдүүлэхээс эхлээд дараа дараагийн боломжууд чинь гарч ирнэ" гэв.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал Г.Гэрэл: 2024 оны эхэнд 5.8 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтайгаар энэ байгууллагыг хүлээн авсан. Улсын төсвийн дэмжлэг байгаагүй тул тус алдагдлыг туулах амаргүй байсан.

Өнөөдрийн байдлаар манай телевизэд 512 хүн ажиллаж байна. Өмнөх өр авлага үүссэн шалтгаан нь орлогоо шийдэж чадаагүй байж цалин хөлс нэмэх шийдвэр гарсантай холбоотой. Тиймээс улсын төсвийн дэмжлэгтэйгээр энэ асуудлаас гарсан. Орлогын эх үүсвэрийг өөрийн боломжид тулгуурлаж шинэчлэх, сайжруулах аргыг эрэлхийлэн ажиллаж байна" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна