5 хоногийн цалинтай чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээллээ.
5 хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай. Цалинг бүтнээр нь олгох тогтоол юм. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлжээ.
Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг ба 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг ба амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна