Ирэх 7 хоногт УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг шадар сайдаар томилно

Admin
2025/11/09

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайханыг Засгийн газрын гишүүнийг "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.

Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлсэн юм. Улмаар баасан гарагийн чуулганд танилцуулсан боловч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул дээрх асуудлыг хойшлуулсан байдаг. 

Ингэснээр Х.Ганхуягийг ирэх 7 хоногт Шадар сайдаар томилно.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна