УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2026 оны төсөв бүүр муудаж орж ирлээ

Admin
2025/11/06

Ө.Шижир: Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс оруулж ирлээ. 22 сургууль, 6 эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Өнөр бүл хүүхэл хамгааллын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 ч барилга, онцгой байдлын 4 гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчихаад буцаад 28 авто зам, 16 тоног төхөөрөмж, 7 соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна.

175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдав. Үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ. Тухайлбал, төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна