Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудал хэлэлцэж байна. Хүсэлт гаргагч буюу Засгийн газрын талаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Цолмон нарын хуульчид багтжээ. Харин УИХ-ын талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, Н.Ундраа, Б.Баярбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар оролцож байна.
Цэцийн процессын хуульд зааснаар дахин хянах ажиллагаанд УИХ гаргасан тогтоолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүйг нэр бүрчлэн танилцуулна, мэтгэлцээн явж, бие биенээсээ асуулт асууна, хариулна. Танхимд мэтгэлцэх зарчим өрнөнө. Ингээд маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёроор гаргадаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн есөн гишүүний зургаагийнх шийдвэрээр Үндсэн хууль зөрсөн эсэхийг дэнсэлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна