УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулгандаа сууж чадахгүй байна. Наанаа Үндсэн Хуулийн зөрчил гэх хуулийн сургуулийн оюутан ч итгэхээргүй зүйл ярих. Жинхэнэ шалтгаан бол Үндсэн хуулинд биш, АТГ-т нээгдсэн хавтаст хэрэгт байна. Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар АТГ бол Засгийн Газар буюу Занданшатарын мэдэлд байдаг.
Харин Прокурор, Шүүх нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорыг байгууллагын тухай хуульд зааснаар 1-р хүний мэдэлд байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд үе үеийн УИХ-ын гишүүдийг айдас хүйдэс, хавтаст хэргээр удирдах болсон. Ямар ч хамаагүй зүйлээр хэрэг үүсгэж, шүүх руу явуулж яв өгнө, хэвлэлээр нэр хүндийг нь гутаана гэж дарамталдаг болсон.
Монгол хүний үндсэн натур нь үнэт зүйлээ биш нэр хүнд, гэр бүл, үр хүүхэд, эрх чөлөөгөө 1-т тавьдаг. УИХ-ын гишүүд тангараг, үнэт зүйл биш нэр төр, эрх чөлөөгөө 1-т тавьж байна. Буруутгах аргагүй ээ. Хавтаст хэргээ шүүх рүү явуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг, ярьдаг болсон. Одоо чуулганыхаа ирцэнд ч орж чадахгүй болжээ. Дээрээс ирүүлсэн текстэнд байгаа Үндсэн Хууль зөрчинө гэх зүйл ярьчихаад өрөөндөө зааварчилгаа хүлээгээд л байж байна.
Дээрээс ирсэн зааварчилгааны дагуу АТГ, Прокурорын байгууллагад УИХ-ын гишүүдэд үүсгэчихээд байгаа хавтаст хэрэг нь ихэнх нь хэрэг биш, анхнаасаа айлгах зорилгоор нээсэн зохиомол хэрэг байдаг. Кнопыг нь барьцаалах гэж нээсэн гэсэн үг. Хавтаст хэргээр парламетын засаглалаа удирдуулдаг байснаас Өршөөлийн хууль гаргаад зохиомол айдас хүйдсээс нь УИХ-ын гишүүдээ гаргаж, Парламентын засаглалаа аваръя. Дараа нь АТГ, Прокурорын байгууллагад байгаа бүлэглэл, дээрээс ирсэн зааврын дагуу хавтаст хэрэг нээдэг байдлыг цэгцлэхгүй бол энэ улсын ардчилал аюулд ороход ойрхон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна