П.Наранбаяр: Боловсролын сайд миний бие улсын хэмжээнд багш ажилтны дунд ажил хаялт хууль бусаар зохион байгуулах асуудлыг эрс эсэргүүцэж байна

Admin
2025/10/16

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ихэнх хувь нь 2 сая хүрэхгүй цалин авдаг тул төв талбайд хэд хэдэн удаа суулт зарлаж, цалингаа нэмүүлэхээр эсэргүүцлээ тайван байдлаар илэрхийлсэн. Ингээд боловсролын байгууллагт ажилдаг багш нар тэмцлээ хурцатган, өнөөдрөөс ажил хаялт хийж эхэллээ. Энэхүү ажил хаялтыг хийхгүй байхыг Боловсролын с айд П.Наранбаяр уриалсан уриалгыг өчигдөр /2025.10.16/ сургуулийн захирал, эрхлэгч нарт хүргүүлсэн байна. 

Тус уриалгад, " 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хурапдаанаар боловсропын салбарын багш ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. Ингэснээр салбарын нийт 90 гаруй мянган багш, ажилтны үндсэн цалинд шаардагдах нийт 509,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусган хүргүүлэв: Нэмэгдэж байгаа хэдий ч Боловсролын яамнаас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан багш, ажилтны цалин хөлсийг 3 хүртэл жилийн хугацаанд үе шаттайгаар 3,5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөн, бодлогын бичиг баримтыг гаргахаар УИХ, Засгийн газар салбарын яамдтай хамтран ажиллаж байна.

3.Засгийн газар, Боловсролын яамны зүгээс багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх apra хэмжээг авч хэрэгжүүлсзэр байтал Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 10 дугаар 16-ны едрийн 08.00 цагаас усын хэмжээнд ажил хаялт зохион байгуулах болсон талаар мэдэгдлийг бидэнд ирүүлсэн. Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн туншпалийн гурван тапт хорооны 2025 оны 10 сарын 10-ны едрийн 08 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх хөдөлмөрийн арбитр байгууладсан байна. Энэхүү хөдөлмөрийн арбитр нь талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэх байгууллага бөгөөд тус маргааны одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлзэгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад ажил хаялт зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29.2-т заасны дагуу хууль бусад тооцогдох эродэлтэй. Ийнхүү ажил хаялт нь хууль бусад тооцогдсон тохиолдолд ажил хаялтад оролцсон багш, ажилтанд цалин хөлс олгогдохгүй бөгөөд ажил хаялтын үеийн цалин хөлс холбогдох бусад зардлыг зохион байгуулсан буруутай тал хариуцахад хурна: 

Боловсролын сайд миний бие Монголын багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх бухий л нөөцийг судалж, цалин хөлс нэмэгдуулэх асуудалд байнга анхаарч, тууштай дэмжиж ирсэн хэдий ч улсын хэмжээнд багш ажилтны дунд ажил хаялт хууль бусаар зохион байгуулах асуудлыг эрс эсэргүүцэж байна. Иймд Та бүхнийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалаг, олон нийтийн эрх ашгийг дзэдлэн, гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч, ажил хаялтад оролцохгүй байхыг уриалж байна" гэж бичжээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.23
23 цагийн өмнө
0
0
чи өөрөа огцор
Хариулах