СЭМҮТ-ийн эмч Л.Баттулга: Хайртай хүнийхээ амь насыг хохироосон өвчтөн эмчилгээний явцад хийсэн үйлдлээ мэдэж, шаналах мөч хамгийн хэцүү

Admin
2025/10/13

Нэг гартаа сэтгэцийн онош, нөгөө гартаа хуулийн заалт барин алхах түүнийг Ланжаагийн Баттулга гэдэг. Тэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн эрхлэгч. 2006 онд хуучнаар ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэж, төгссөн цагаасаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж буй.  СЭМҮТ (Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв)-ийн шүүх, сэтгэцийн эмч  нь жирийн сэтгэцийн эмчтэй харьцуулахад хууль, шүүхийн процесст тусгай үүрэгтэй ажилладаг онцлогтой. 

Түүний гол үүрэг бол сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй иргэний сэтгэцийн байдлыг үнэлэххариуцлага хүлээх чадвартай эсэхийг тогтоох, эсвэл эмнэлгийн албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд шүүх, прокурорт мэргэжлийн дүгнэлт гаргах байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэг нь хүнд түвшинд буюу солиорлын түвшинд очиж өөртөө болон бусад хүний эрүүл мэнд, амь насанд халдсан өвчтөнтэй ажилладаг гэсэн үг. Тэр олон өвчтэнтэй нөгөө талаар гэмт хэрэгтэнтэй уулзаж байсан. Сэтгэлзүйн хувьд гүн харанхуйд живсэн, сэтгэцийн эмгэгт автсан, гэмт хэрэг үйлдсэн гээд... Сэтгэцийн хувьд эрүүл биш байхдаа гэмт хэрэг тэр дундаа хайртай хүнийхээ амь насыг хохироосон өвчтөн эмчилгээний явцад эмчлэгдээд өөрийн хийсэн үйлдлээ мэдэж шаналах тэр мөч хамгийн хэцүү байдаг гэж тэр ярьсан.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлчлүүлж буй өвчтөн бидний хэлж заншсанаар Шархадны хурцийн тасгийнхантай ажиллаж буй эмч, сувилагчдын ажлын онцлог, бэрхшээлийн талаар хуваалцсан юм. Ингээд манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER”ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.

5
angry
5
care
4
haha
12
liked
8
love
26
sad
7
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.48
2025/10/19
0
0
Маш хурц сэтгэцийн өөрчлөлттэй 40 гарсан эрэгтэй өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг энэ хүнийг яаж энэ эмнэлэгт байнга өгч байлгах вэ ээжийгээ маш их зовоодог .биедээ хутга мэс байнга авч явдаг .
Хариулах
203.91.115.48
2025/10/19
1
0
Эмнэлгийн хяналтад бдг боловч нэг ч удаа эмнэлэгтээ очдоггүй халамжаас групп мөнгө авдаг мөн нэг хоёр удаа шархадсан хэвтүүлсэн боловч ганц сар болоод буцаагаад л явуулдаг .
Хариулах
203.91.115.48
2025/10/19
0
0
Өндөр настай ээжийг нь сран хамгаалагч баыгаа гэж үзээд шархадны тус эмнэлэгт нэг хоёр удаа авчирч хэвтүүлсэн боловч нэг сар болоод л буцаадаг юм бна лээ.
Хариулах
202.126.89.55
2025/10/19
0
0
Naraag hevtuul
Хариулах
202.9.47.2
2025/10/19
0
0
hamgiin hetsvv stresstei ajil meregjil negteich bi tegj harj emch suwilagch nariig ni hairaldag
Хариулах
66.181.182.234
2025/10/17
2
0
УИХ-н 126 гишүүнийг албадан эмчилгээнд хамруулаад өгөөч гуйж бна иргэдийн зүгээс…????????????
Хариулах
103.229.120.83
2025/10/17
0
0
Цэгцтэй үг хэллэг, ухаалаг яриа, тэвчээртэй зүтгэл мундаг бнаа. Мэргэшсэн хүн гэж энэ бх даа.
Хариулах
103.140.10.209
2025/10/18
0
0
Тийм шүү
Хариулах
103.229.122.90
2025/10/14
4
0
Эхлээд чин сэтгэлээсээ хэдэн эмчлүүлэгчдийнхээ зовлон жаргалыг нь хуваалцан тэдэнтэйгээ хамтран ажиллаж, тэдэндээ үйлчилж эмчилж,сувилж, асарч хамгаалж байгаа эрхэм та нартаа талархал илэрхийльe. Баттулга эмч eрөнхийд нь товчоор та нарт ойлгуулж байнаа, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нь тусгай нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг юмаа, эдгээр үйлчлүүлэгчид маань ихэнх нь өөрийгөө хянах ямарч чадваргүй болсон байх нь үнэхээр хэцүүлдээ, энэ алба дотроо сэтгэцийн хурц солиорол, дошгиролд ороод ирж байгаа хүмүүстэй харьцаж ажиллахад ямар байдгийг тэр хүмүүсийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа тасаг клиникийн эмч ажилтангууд л тулж ажиллах учраас зодуулах, цохиулах, нулимуулах, хэл амаар доромжлуулах зэрэг халдлагад өртөхгүй гэх баталгаа байдаггүй юмаа, цааш нь бичээд байвал дуусахгүйлдээ, энэ асуудлыг яагаад бичиж байна гэхлээр төрөөс анхаарч, тэр хүмүүсийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн орчныг сайжруулах тал дээр нь, мөн тэдэнтэй өдөр шөнө өглөө оройгүй хамт байж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нь нийгмийн байдалдаа зохицуулан нэмэхгүй бол ийм цалингаар энэ салбарт ажиллах боловсон хүчний хомсдолд орж байгаа нь ажиглагдаж байнаа. За төгсгөлд нь хэлэхэд энэ байгууллагын удирдлагуудыг сайд, сайдын үзэмжээр , мэргэжлийн бус, сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүсээр дэндүү ойр ойрхон сольж байгаа нь тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна . За энэ албандаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа Баттулга эмчид ажлын амжилт хүсьe
Хариулах