“Чайна энержи“-тэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд ил боллоо

Admin
2025/10/08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр "Чайна энержи"-тэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд болон Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын гэрээний мэдээлэл ил болж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Түүнчлэн, өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар:

-Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 110 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл

-Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөрийн төсөл

-Хөгжлийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

-Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайланг хамгаалах/

-Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна