Эдийн засгийн байнгын хорооны 2025.10.7-ны өдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд хэлэлцсэн билээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бид чинь мөнгөгүй биш мөнгөтэй улс. Манай сайд нар юм ярихаараа мөнгө байхгүй гээд хоосон кармаа тэмтрээд байдаг. Яг бодит байдал дээрээ бид нар маш их мөнгөтэй. Сүүлийн 5 жилд бид 162 их наяд 800 тэрбум төгрөг үрсэн ч асуудал нь шийдэгдсэн нэг ч салбар байхгүй байна. Төслөө яаж эрэмбэлдэгийг нь ойлгохгүй байна. 2026 оны төсөв дээр нийт 579 ширхэг төсөл суусан, үүний 589 нь ямар нэгэн барилга байгууламж, зам байгаа юм. Энэ бүх төслүүдийн төсөвт өртөг нь 5.8 их наяд байсан бол одоо 8.6 болсон. Нөгөө ахмадын тэтгэвэр тэтгэмж, багш нарын цалин нэмэх гэхээр мөнгө байхгүй гэсэн мөртлөө бодит байдал дээр ингээд 3 их наяд төгрөгийг анхны төсөвт өртөгөөр нь нэмээд л оруулаад ирж байгаа юм. Энэ бол авлига шүү.
2026 онд шилжиж орж ирж байгаа 139 төсөл чинь 805 тэрбумаар өссөн яагаад ингээд төсөвт өртөг нэмэгдээд байдаг юм бэ. 5-аас дээш жил үргэлжилж байгаа 1 тэрбумаас дээш мөнгөн дүн нь өссөн 42 төсөл байна. Бид нар чинь одоо ийм баян улс юм уу нэг асуудлаа дор нь шийдээд байж чаддаггүй юм уу.
Цахим улс болон лаг улс болно ёстой цаасгүй болно гээд байсан бичиг хэргийн зардал чинь 5 дахин өсчихсөн шүү дээ. Хаана байна тэр цахим шилжилт чинь.
Эдийн засаг хөгжлийн сайдаас асууя. Хэрэглэгчийн эрх ашгийг 100% хамгаална аа гэчихсэн байгаа. Өнөөдөр манай хэрэглэгчийн эрх ашиг 100% хамгаалагдаад байгаа юм уу. 2 дугаарт цахим дэлгүүрт байршуулах барааны тоог нэмэгдүүлнэ 2026 онд 800 бараа цахим дэлгүүрт байршуулна гэнэ. Энийг чинь та нар хийхгүй шүү дээ. Энийг чинь тэр цахим худалдааны сайтууд өөрсдөө хийчихдэг байхгүй юу. Тэгээд яах юм төр нь оймс бандааш зарна гээд цахим одоо худалдааны дэлгүүрт ороод сууж байх юм уу. Ийм онигоотой юм хийхээ болиоч ээ сайд нар аа, Засгийн газар аа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна