Х.Нямбаатар: Нийслэл хотод адуу маллах, бэлчээх зориулалт хуулиар байхгүй

Admin
2025/10/07

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хориотой бүсээс адуу малаа гаргахгүй бол торгууль тавих талаар мэдэгдлээ.

Тодруулбал, "Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна.

Тиймээс 11 дүгээр сарын 1-нээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах НЦУГ-ын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ногдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь авна.

Хот дотор мал бэлчээд явж байх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй" хэмээн мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна