УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ өргөдөлд 9800 иргэн гарын үсэг зуржээ

Admin
2025/10/07

   УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэж заасан байдаг.

Энэхүү асуудал өмнө нь нийтэд ил болж багагүй шүүмжлэл дагуулсан байдаг. Тэгвэл иргэн Ц.Батболд энэ заалтыг хүчингүй болгуулах нийтийн өргөдөл санаачлан санал авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал,

     Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, .. олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гарагагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасан тул нийтийн өргөдөл гаргаж байна гэжээ.

Хэрвээ энэ өргөдөл 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм. Тэгвэл өнөөдөр /10.07/ 10.00 цагийн байдлаар 9800 иргэн гарын үсгээ зуржээ. Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа энэ сарын 28-ны 16.00 цагт дуусна.

Иргэн та дээрх өргөдөлд гарын үсгээ зурахыг хүсвэл ЭНД дарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна