Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг П.Сайнзориг тэргүүтэй гишүүд өнөөдөр өргөн барина

Admin
2025/10/07

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсгээ цуглуулж дууссан бөгөөд өнөөдөр /2025.10.07/ УИХ-д өргөн барина. Хуулиараа, баасан гарагийн /2025.10.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж эхлэхээр байна.

Өчигдөр мэдээлэл хийхдээ, "Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан, үүнээс 32 нь МАН-ынх, үлдсэн нь АН, ХҮН намын гишүүд байгаа" хэмээн мэдэгдсэн. 

Мөн тэрбээр "Эдийн засгийн нөхцөл байдал нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах нэг шалтгаан болж байна. Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна. Гэтэл сошиалд рийл шахаж Засгийн газрын ажлыг хийж байгаа нь харамсалтай.

Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж буй ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас ОГЦРУУЛАХ асуудлыг хөндөж байна. Ярьж байгаа эдийн засгийн тоон мэдээллүүд нь БҮГД ХУДЛАА" гэсэн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна