Монгол хүүхэд бүрийн хайртай зурагт ном “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын бүтээгчдийн хувьд энэ жилийн номын баярт онцгой ач холбогдол өгч оролцсон ч өнөөдөр хохирогч, бүр шантаачжин гэгдэх өдөр ирдэг юм байжээ.
Учир нь бид 725m2 бүхий байгууламжийг барьж, дотор нь хүүхэд хэвтэж тоглох, суралцах орчныг бүрдүүлж, эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн унших аргачлалыг зааж, багш нарт “Ангиараа уншъя” ЕБС-ийн хөтөлбөрөө дүгнэж, мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.
Энэ хэрээрээ хамгийн их хүүхэд тоглож шуугиулсан, хамгийн оролцоотой, хамгийн талархал хүлээсэн хэсэг байлаа. Нийгмийн сүлжээгээр ч та бүхэн харсан болов уу 20 гаруй мянган хүүхэд орж гарсан тоон үзүүлэлт ч гарчээ. Арга ч үгүй юм, яг л монгол хүүхдэд зориулагдсан 2,8 сая хувь хэвлэгдсэн 20 жилийн түүхтэй бүтээлүүд шүү дээ. Ингэж олноороо оролцож байгаагийн цаана монгол хүүхдийн хөгжил төлөвшлийн үндэсний хөтөлбөргүй өдий хүрсэнийх, үнэндээ хүүхдэд зориулсан бүхэн дутагдсаны л илрэл гэж шууд хэлнэ. Уг нь улс нь яам нь, хот нь хүртэл бодлогоор дэмжих ажил байтал бид бор зүрхээрээ л хүүхдэд зориулсан үндэсний баатар гаргаж ирсэн юм. Зүгээр л номоо гаргаад орхисонгүй номоорооо дамжуулан“Багштайгаа ангиараа уншъя” гээд хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж үр дүнд нь хүүхдийн ойлгох, танин мэдэх чадвар эрс өсөж байгааг багш нар гайхаж, үр дүнгээ ч батлаад авлаа.
Ийм бодит үр дүнтэйгээр номын баяраа дуусгаад нийслэлийн удирдлагуудаас үргэлжлүүлэх хүсэлт илгээж 9 сарын 21-ээс хойш уг үйл ажиллагааг зөвшөөрсөнд хот хүүхдийн асуудлыг анхаардаг юм байна ч гэж талархаж байв. Гэтэл эргэж буцаж 2 ч удаагийн шийдвэрээ 1-2 хоногийн дараа өөрчилж хөөх, 2 хон цагийн дотор машинаар биш гараар машин зам руу зөөх шаардлага тавих гэх мэт дарамт үзүүлсэн. Шалтгааныг нь асуухаар Нямбаатар дарга буулга гэсэн ганцхан тайлбартай, манай дарга ууртай шүү ирж наад байшинг чинь нураахаас өмнө нүүлгэ гэж эвгүйхэн сүрдүүлээд ч авлаа.
Шийдэл олох, ярилцах зорилгоор хотын удирдлагуудтай уулзаж хөтөлбөрөө танилцуулах хүсэлт удаа дараа тавихад нэг удаа ч хариу өгөөгүй. Энэ хооронд бидний барьсан байгууламж үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардлууд өссөөр өнөөдөр өндөр дүнтэй хохирол амсаад байна.
9 дүгээр сарын 26-ны байдлаар гэхэд 30-аад сая төгрөгийн алдагдал хохирол амссан болохыг бид албан бичгээр хүргүүлсэн. Анхнаасаа зөвшөөрөл өгсөн учраас бид энэ хугацаанд зочид уншигчид номын клубууд багш захирлуудын бүх уулзалт, хандивлагчдын арга хэмжээг төлөвлөөд байсан ч цуцлагдсан.
Ингэж тодорхойгүй байдал үргэлжилсээр 9 сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд байршихыг зөвшөөрсөн гэсэн хариу гарав. Үүний дагуу бэлтгэл ажлаа хангаж байтал 9 сарын 30-ндаа цуцалсан гэж гэнгүүтээ 10 дугаар сарын 1 нд газрын албанд өгч албадан буулгана гэж мэдэгдэв. Ингээд 9 сарын 21-ээс хойш 10 хоногийн дотор 2 удаа эргэж буцсан шийдвэр гарч бэлтгэл ажил хангуулаад шийдвэрээ цуцалж ирлээ.
Энэ хооронд бэлтгэл ажлын зардал болон хуваарьт ажлаас орж ирэх хандивын орлого 70 орчим сая төгрөгийн алдагдалд ороод байна. Учир нь лед дэлгэц гэхэд л цагийн түрээс хэд байдгийг ямар ч хувийн бизнес эрхэлдэг хүмүүс гадарлана.
Бид нэгэнт хотын удирдлагуудын алдаатай, эргэж буцсан шийдвэрээс болж хохирсон учраас энэ асуудлыг шийдэж өгөхийг шаардсан. Анхнаасаа болно бүтнэ гэж хэлээгүй бол бид ийм их хохирол амсахгүй байсан учраас үүнээс өөр ч аргагүй.
Гэтэл гүтгэлэг бүхий мэдээллийг өнөөдрөөс хэвлэлээр өгч байна. Том албан тушаалтнууд надад л дарамтлуулсан болж таардаг байна шүү. Уг нь бид л хохироод байгаа юм. Энэ алдсан хөрөнгөөр бид 1-2 сургуулийн орчиныг тохижуулчих боломжоо алдсан. Амартүвшин дарга нь өөрөө оролцоод мэргэжилтэн Жамбалсүрэн, нийслэлийн соёлын газрын дарга Жанцансамбуу нар нь бүгд газрын асуудлыг нь шийдье гээд ярилцаад ажиллаж байсан чат мсжүүд нь бий. Шаардлагатай бол дэлгэе. Хүнээ боддоггүй хотын дарга нарын шийдвэр, хэрэгжилт нь яаж зөрдөг болохыг энэ өдрүүдэд манай хамт олон бие сэтгэлээрээ мэдэрч авлаа. Төсвөөс 1 төгрөг ч аваагүй авах ч үгүй зөвхөн олон нийтэд хүргэх зай талбайгаар дэмжих, мөн хотын бусад ажил бодлого хөтөлбөртэй уялдуулаад явья гэж албан байдлаар олон удаа ярилцаж, аман дээрээ байнга дэмжээстэй ажил хэрэг дээрээ шйидвэрээ байнга өөрчлөөстэй. Бидний 100 сургуулийн нийтийн талбайн тохижолт уг нь сургуулийн ангийн ачааллыг бууруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдэх, олон улсын унших ойлгох чадварын PISA үнэлгээгээр доогуур үнэлэгдсэн одоогийн боловсролын доголдлыг арилгах, хүүхэд хөгжил төлөвшлийн олон талт хөтөлбөрүүдийг уялдаатайгаар зохион байгуулах Олон улсын Нэйшнл Жеографик нийгэмлэгийн менежментийн технологийг нэвтрүүлэн, монголчилж 10 гаруй жилийн судлагаа хөгжүүлэлтийг ул суурьтай ооон хүний хөлс хүч шингээн хийсэн ажил хөдөлмөр юм. Бид бүх талаар хохиролоо барагдуулах ажлыг хуулийн хүрээнд хийх болноо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна