Ч.Лодойсамбуу:Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэр гаргалаа

Admin
2025/10/02

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар цахим хуудаснаа ийнхүү нийтлэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж өнгөрсөн долоо хоногт намын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэр гаргалаа. Юу гэсэн чиглэл байсан бэ гэхээр товчхондоо,

1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардах.

2. Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн барьсан, эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн бодит хүлээлтэд нийцээгүй, алдагдалтай төсвийг Засгийн газарт буцаан татахыг шаардах.

Дээрх асуудлууд дээр бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байх албан ёсны шийдвэр гарсан тул бүлгийнхээ шийдвэрийг дагана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна