УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.26/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж, дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Тухайн заалт нь "Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасны "дутуу " гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно" гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Үндсэн хуулийн 2025 оны 04 дугаар энэхүү дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн олонхын саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай нарын өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна