УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.09.23/ 14.00 цагт эхэллээ.
"Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэрэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2020онд ковидын үед хил хаалттай байхад 23 тонн алт Монгол банкинд тушаагдаж байсан. 2021онд 21,7 тонн алт тушаагдаж байсан бол өнөөдөр 8 тонн ч хүрэхгүй байгаа. 1970 оноос хойш алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчихсэн энэ үед олборлогдсон алт нь Монгол банкиндаа тушаагдахгүй байна гэдэг нь хяналт шалгалт сул буюу хилээр нууцаар гараад байнаа л гэсэн үг. Тийм учраас засгийн газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хилээр нууцаар гарч байгаа алт дээр онцгой анхаарахгүй бол 2026 оны улсын төсөв дээр суусан 20 тонн алтыг ирэх жил олборлож чадахгүй нөхцөл байдалд хүрнэ.
Цаашлаад дархан цаазтай, төрийн тахилагатай, тусгай хамгаалалттай газар нутгууд дээр алт олборлоод, үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нь нээчих юм бол бид дараа нь Бурхан Халдун, Отгонтэнгэр, Сутай Хайрханыг ухах эрх зүйн гарц боломжийг нээж өгж байна. Тэгэхээр энэ асуудалд бид маш сайн анхаарах хэрэгтэй.
Манай үндсэн хуулинд төрт ёс, төр соёлынхоо уламжлалыг нандигнана, өвлөнө гээд өгүүлбэр байгаа шүү.
Тэгээд Ноён уул , Бурхан Халдун, Отгонтэнгэр эдгээр чинь түүх соёл маань мөнөөсөө мөн. Тийм учраас ерөнхийлөгчийн хэсэгчилж тавьсан хоригийг дэмжиж байгаа. Ер нь цаашдаа бид гарц нээж өгж болохгүй. Одоо ашиглаагүй 200 тонн бүхий нөөц нь тогтоогдсон 84 ордоо эхлээд ашиглалтад оруулъя.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна