Шантааж, авлигал, хээл хахууль, ашиг сонирхлын уурхай ГЕГ үйл ажиллагаагаа цахимд бүрэн шилжүүлдэггүйн учир?

Admin
2025/09/23

Монгол улс цахим үндэстэн болох зорилго тавьж цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд 3 жил өнгөрч буй. Гэвч Гаалийн ерөнхий газар нь саяхныг хүртэл гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээгүйн учир юу вэ? Тодруулбал Гаалийн ерөнхий газар нь үйл ажиллагааны цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн гэдэг. Гэвч саяхныг хүртэл Гаалийн бүрдүүлэлт цахим хэлбэрт шилжээгүйн дээр цаасан баримт бичигт Гаалийн улсын байцаагчийн гарын үсэг шаарддаг байсан. Өөрөөр хэлбэл улсын байцаагч, ахлах байцаагчид тоймгүй их эрх мэдэлтэй байснаас гадна, иргэдэд явдал чирэгдэл их байв.

 Шантааж, авлигал, хахууль уу?. Үүнд ашиг сонирхол бий юу?

Иргэд, аж ахуй нэгж, биенес эрхлэгчид гаалиар бараа, хүнс, машин нэвтрүүлэхдээ олон шат дамжлага, дүрэм журмыг дагадаг. Мэдээж эрүүл  ахуй, чанарын шаардлага, татвар зэрэгт өндөр шаардлага тавих нь зөв ч олон шат дамжлага нь улмаар авилгалын эх үүсвэр болсоор байгаатай маргах хүн цөөн биз ээ.

Тэгвэл 2025 оны 7-р сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахалсан. Ажлын хэсгийн шийдвэрээр 2025 оны 7-р сарын 24-нөөс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулсан. Энэ үеэр Н.Учрал сайд Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалд хандан “Улсын байцаагч, ахлах байцаагчид өгсөн тоймгүй их эрх мэдлээ болиулах юм уу? яах юм. Хил хамгаалах , гааль, боомт 3 чинь  хоорондоо мэдээлэл солилцож чадахгүйгээс болоод  гааль дээр 6 удаа хүнийг машинаас нь буулгаж, суулгаад байна. Би хэн нэгнийг  хамгийн муугаар нь зарлаж, тунхаглах гээд байгаа юм байхгүй, ажил хийе л гэж байна” хэмээн бодит нөхцөл байдлын талаар шүүмжлэлтэйгээр хэлсэн. Гэвч өдийг хүртэл цахим шинэчлэлтийг хийгээгүй байсан Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалд  хяналт, шалгалт, хариуцлага яагаад  тооцсонгүй вэ?  Чухам яагаад өдийг хүртэл авилгалын эх үүсвэр болсон олон шат амжлага, гарын үсгийг халаагүй вэ?

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал гэж хэн бэ?

2022 оны 12 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалыг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилж байв. Тухайн үед Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт ажиллаж байсан бөгөөд түүнийг нүүрсний хулгайн хэрэгт хамааралтай хэмээн мэдээллэж улмаар Б.Асралт “Би хүрз ч нүүрстэй холбоогүй” гэсэн тайлбар өгч өөрийгөө шалгуулъя хэмээн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан.

Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон Р.Отгонжаргал нь ашиг сонирхолын зөрчилтэй, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгодог хэмээн жиг, жуг гэдэг. Үүнийг бататгах хамгийн том жишээ бол түүний төрсөн эгч Р.Бурмаа юм. Р.Бурмаа нь дүүгээ  Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсоноос хойш Замын-Үүдийн Гаалийн газарт ХААН сэнтийд суусан гэдэг. Түүнийг Замын-Үүд дэх гаалийн газарт ажилладаг гаалийн байцаагч нарыг дарамталдаг, шалтгаангүйгээр бусдын ачаа барааг шалгаж татаас авдаг харин өөрийн хамаарал бүхий ачаа, барааг гаалийн хяналт, шалгалтаар оруулдаггүй гэж иргэн Т.Нэргүй бичлэг хийн олон нийтэд цацсан байдаг. Оргүй үг хаанаас гарах билээ... 

Гаалийн ерөнхий газрын дарга байтугай хоёр сая төгрөгний цалинтай гаалийн байцаагч нар Lexus 600, Land 300 хөлөглөж, тансаг зэрэглэлийн хауст амьдарч брэндийн хувцас, үнэт эдлэлээр гангарч буй цаг. Төр нь авилгачидтайгаа тэмцэж чадахгүй энэ цагт авилгалчид ийн улайрч хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгийг хураан, нуун дарагдуулсаар. 

Ингээд бодохоор Гаалийн ерөнхий газрын даргын албан тушаал бол асар их ашиг сонирхол бүхий суудал. Магад түүнд ШҮҮР ажиллагаа ч багадаж мэдэх. Гэвч Засгийн газар Гаалийн даргаа шалгахгүй байгаа нь ямар учиртай вэ?

Ямартай ч Н.Учрал сайд гаалийн үйл ажиллагааны 141 асуудал, 136 эрсдлийг илрүүлсэн бөгөөд үүний 82 хувь нь байгууллагын дотоод хүчин зүйлээс шалтгаалж, өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.Энэхүү шинэчлэл нь ашиг сонирхлоос ангид байх, хүнд сурталыг бууруулах зорилготой бөгөөд шат дарааллыг 40 орчим хувиар багасгаж, гаалийн ахлах байцаагчаас шалтгаалах шийдвэр гаргалтыг бууруулж, цахимжилтыг нэмэгдүүлснээр Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжийн цаг, зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлсэн. Мөн гаалийн улсын байцаагчийн цаасан баримт, гарын үсэг шаарддаг үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн юм.

Сонирхуулахад Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын  2023 оны  Хөрөнгө оруулгын мэдүүлгэд 367 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө, 60 саяын автомашин, 70 сая төгрөгийн авлага зэрэг үзүүлэлтэй гэж мэдээлж байсан бол  2024 онд түүний жилийн орлого 2022 онд 36 сая байсан бол 2023 онд 94 сая төгрөг болж өссөн тухай мэдээлэл гарсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ мөн өндөр байгааг дурдсан байдаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна