Шадар сайд Т.Доржханд харьяа агентлагийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Admin
2025/08/15

Шадар сайд Т.Доржханд өөрийн эрхлэх асуудлын хүрээний Монополын эсрэг газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын албан хаагчидтай өчигдөр уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд харьяа агентлагийн удирдлагууд 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон ирэх онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

 Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэтгэл түүнийг хэрэгжүүлэхэд агентлагууд чиг үүргийнхээ хүрээнд ямар үүрэгтэй оролцох талаар болон харилцан уялдаатай хамтарч ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн төрийн монополыг задлан өрсөлдөөнийг дэмжих, худалдаа хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг ажлыг яаравчлан хийж шинэлэг байдлаар ажиллах үүрэг чиглэл өглөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна