“Чингис хаан” үндэсний музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь тус музейн удирдлагууд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг хүлээн авч, дурсгалын зүйлс гардууллаа.
Музейн “Монгол бахархал”-ын танхимдаа хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Геннисийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн. Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэснийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухал үзмэрүүд болгон
Монгол Улсын гавьяат тамирчин, төрсөн эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна