Зөөврийн орон сууцны нэрээр иргэдийг залилсан хоёр этгээдийг эрэн сурвалжилж байна

Admin
2025/08/11

Сүүлийн үед иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нэлээдгүй гарах болсон. Тэгвэл иргэдийг зөөврийн орон сууц хийнэ, худалдана зэргээр залилах гэмт хэрэг үйлддэг нэр бүхий иргэдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.

Тухайлбал, зөөврийн орон сууц хийнэ, худалдана хэмээн залилах гэмт хэрэг үйлддэг М.Солонго гэх 28 настай эмэгтэй, залилах гэмт хэрэг үйлддэг Т.Дөлгөөн гэх 36 настай эрэгтэй нарыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий хүмүүсийн талаарх мэдээллийг 102, 70191441, 89118759 дугаарын утсаар мэдээлж болох бөгөөд үнэн зөв мэдээллийг төлбөртэйгөөр хүлээн авах аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна