Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй хоёр иргэний нэг нь “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна.
“Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар зодсон байдаг.
Хохирогч С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.
Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулсан. Уг хугацаа өнөөдөр 21.40 цаг, 22.00 цагт дуусна. Үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.
Сэтгэгдэл (1)