Ховд аймагт 71 настай иргэн барилгаас унаж амиа алджээ

Admin
2025/07/21

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас 71 настай иргэн Ц унаж нас барсан харамсалтай  хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өчигдөр 13.30 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна. Тухайн иргэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна