УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халджээ

Admin
2025/07/20

Өнгөрөгч бямба гарагт буюу долоодугаар сарын 19-ны 03:00 цаг орчимд СБД-т бусдын биед бүлэглэн халдсан хэрэг гарчээ.

 Хохирогч болох 25 настай залууг “Cante”, “Zu” гэх шөнийн клубийн гадна утсаар ярьж байхад нь шууд мөргөж унагаагаад, дэвсэж эхэлсэн байна. Хохирогчийн биед гурван хүн халдсан бөгөөд хохирогчийн ар гэрийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т болон мөн нэг төрийн албан тушаалтны хүү байсан гэх. Гурав дахь этгээдийг олж тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Хохирогчийн хувьд дээрх гурван этгээдийг огт таньдаггүй байсан аж. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд байгаа буюу нэг нүд нь харахгүй, нүүр болон хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон нийлмэл хугаралтай хэмээн урьдчилсан байдлаар оношлогджээ. Хохирогчийн ар гэрийн зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа бөгөөд тус хэргийг СБД-ийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.62
2025/07/28
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
59.153.113.178
2025/07/20
1
0
Шоронд хатаа, тэрбум тэрбумаар нөхөн төлбөр ав.
Хариулах