ЯЛАНД унасан Босоо Ганбаа

Admin
2025/06/25

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудастаа “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгавраар АТГ-аас дүүгийн минь гэрийг нэгжиж, эхнэр хүүхдийг минь айлгасан” хэмээн лайв хийсэн.Тэрээр Баянзүрх дүүрэгт дүүгийн минь хүлэмжтэй байшин байдаг, 32 сая төгрөгийн үнэтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүний дархан эрхэнд битгий халдаарай, би бол шударгаар явж байгаа улстөрч. Дарнгуйлал руу Монгол орон руу орж байна хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор хэвлэлийн хурал зарлаж УИХ-ын гишүүд ч өөрийн байр сууриа илэрхийлж буй.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан: АТГ-ийнхан С.Ганбаатар гишүүний гэрт нэгжлэг хийхдээ эхнэр, хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон байтал, хажууд нь байдаг дүүгийнх нь гэрийг нэгжиж байна. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ. Энэ улстөрийн хонзогнол уу? Хэмээн бичсэн.

Харин тухайн өдөр чухам юу болсон бэ?

АТГ –аас "Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа юм. Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр БЗД-т байрлах ААН-д бүртгэлтэй газар нэгжлэг хийжээ. Тус нэгжлэг хийж буй газар нь ААН-д бүртгэлтэй" газар бөгөөд С.Ганбаатарт хамааралгүй мөн дүү гэх хүн нь ч түүнтэй цусан төрлийн ямар нэгэн холбоогүй аж. 

Ийм атал чухам ямар учраас С.Ганбаатар лайв хийж урантай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг шалгуулж, дарамталж байна хэмээн шууд бичлэг хийх  болов.

УИХ гишүүн халдашгүй дархан эрхтэй ч өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль хяналтын байгууллагад гаднаас нөлөөлөх ёсгүй.Өөрт хамааралгүй айлд нэгжлэг хийхэд чухам яагаад сандрав?

Түүх сөхвөл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МҮЭХ-г үүсгэн байгуулсан бөгөөд  2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр   МҮЭХ-г үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байдаг.

Тэрээр 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 12 000 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаагаар ашиглуулахаар МҮЭХ-ны нэр дээр олгосон байдаг.  Уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.4 дүгээр заалт, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэсэн юм. Ингээд үе үеийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар  МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээрёунгаж байв. Ингээд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар МДТОФ ХХКд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын А/24 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар МДТОФ ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна.

С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ МДТОФ ХХК-ийн ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулжээ. Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг МДТОФ ХХК-д шилжүүлсний төлбөр болгон “Үйлдвэрчин” хороолол барих, мөн 12 давхар бүхий, 1-3 дугаар давхартаа үйлдвэрлэл, сургалт, үйлчилгээний төв, 4-12 дугаар давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудалтай орчин үеийн загвар хийц бүхий барилга бариулахаар тусгажээМДТОФ ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 ам метр хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн “Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж, хүлээлгэн өгсөн. Үлдсэн газарт нь “Union building” байгууламжийг барьж, ашиглалтад оруулжээ. 12 давхар “Альфа” зочид буудал нь одоо “Union building”-ийн баруун талд байрлаж буй. Альфа зочид буудлын эзэн Н.Энхманлай гэгч нь түүний С.Ганбаатрын итгэлт, ойрын хүн гэгддэг.

МҮЭХ МДТОФ ХХК-д Тээвэр үйлчилгээний төвийн газрыг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус байр С.Ганбаатарт “шилжсэн” байж болзошгүй бөгөөд нууц ноёнтон нь түүнийг гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Үүнээс дүгнэлт хийвэл  МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатар АТГ–д шалгагдах үндэслэлтэй. Учир нь АТГ-аас "Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм. Харин тэрээр УИХ-ын халдашгүй бүрэн эрхээ ашиглан, өөрийн эрх мэдлээ урвуулж, хууль хяналтын байгууллага болон иргэдэд  нөлөөлөх гэж оролдож байна хэмээн хардахад хүргээд байна.

1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.39
6 цагийн өмнө
0
0
Шалгах болоод л шалгаж байгаа юм байна.Үүнийг Мөнх баясгалан сэтгүүлчийн пиараар олон нийтийн сүлжээнд УИХ н гишүүнийг мөрдөж мөшгөлөө гэж сүржигнэж бичсэн мөртлөө Хүрэлсүх ерөнхийлөгчийн захиалгаар гэж ирээд л ярьсан нь УИХ н эрх мэдлээр далимдуулан нийгэмд худал мэдээлэл цацаж байгаа нь Монголын төрийг доромжилж буй нэг хэлбэр.Ийм сэтгүүлчийн бодлоор төрийг дүгнэх хэрэггүй шүү
Хариулах